Олон уйланхайт өндгөвчний хам шинж буюу Polycystic Ovary Syndrome нь эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог дааврын эмгэг бөгөөд үржил шим ,сарын тэмдэгийн мөчлөг , бодисын солилцоо болон гадаад төрхөнд хүртэл сөргөөр нөлөөлдөг.

Энэхүү дааврын эмгэг үүсээд байгаа нарийн тодорхой шалтгаан байдаггүй ч эрдэмтэд тухайн хүний амьдралын хэв маяг, хоололт, хөдөлгөөний хэмнэл, стрессийн төлөв байдалтай холбох тохиолдол байдаг мөн генетик ч үүнд нөлөөлөх боломжтой гэж үздэг.

Нийтлэг илрэх шинж тэмдэгүүд:

Дээрх шинж тэмдэгүүдэтэй хамт явагддаг өөрчлөлтүүд инсулины эсэргүүцэл үүсэх, цусан дахь сахарын тэнцвэр алдагдах, тодорхойгүй шалтгаанаар жин ихээр нэмэх. Үргүйдэлд хүргэх өндөр эрсдэлтэй ( өндгөн эс боловсрохгүй байх ). Хэрвээ удаан хугацаанд эмчлүүлээгүй тохиолдолд зүрх судасны өвчлөл, чихрийн шижин өвчин , умайн салстын өөрчлөлтийн эрсдэл нэмэгддэг.

Хэрхэн эмчлэх вэ?
Мэдээж нарийн мэргэжлийн зөвлөгөөнөөр зохих эмчилгээг хийлгэнэ. Хамгийн гол нь эмчилгээг үр дүнтэй болгох нь амьдралын хэв маягаа эрс өөрчлөх нь чухал юм.

Энэхүү дааврын эмгэг нь насан туршийн явцтай байж болох ч зөв амьдралын хэв маягт суралцан, зөв арчилгааг хийн мөн эмчийн зааврын дагуу дааврын эмийг уух нь үр дүнтэй юм.

© 2025 Holistic Hatna