эстроген даавар нь эмэгтэй хүний бэлгийн болон нөхөн үржихүйн хэвийн хөгжил, эрүүл мэндийг дэмжих мөн гоо сайхан байхад чухал нөлөөллийг үзүүлдэг дааврын бүлэг юм. Эстроген даавар нь сарын тэмдэг, жирэмслэлт , цэвэршилт, эмэгтэйчүүдийн хоёрдагч бэлгийн шинж чанарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь биеийн бараг бүх эд эсэд байдаг бөгөөд шээсний зам , зүрх, яс , тархи , арьс, үс , салст бүрхэвч , аарцагны булчингын эрүүл мэндэд нөлөөлдөг даавар юм.

Эстроген нь дотроо 3н үндсэн хэлбэртэй байдаг.

  1. Эстродиол ( E2 ) : Нөхөн үржихүйн жилүүдэд бие махбодид үүсдэг эстрогений хамгийн хүчтэй хэлбэр. Эстрогений энэ хэлбэр нь эрэгтэйчүүдэд бас байдаг бөгөөд бэлгийн дур хүсэл , бэлгийн сулрал , эр бэлгийн эсийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай.
  2. Эстрон ( E1 ): Энэ хэлбэр нь цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн эстрогений гол хэлбэр.
  3. Эстриол( E3) : Жирэмсэн үеийн эстрогений. үндсэн хэлбэр.

Эстроген дааврын илүүдэл нь:

  • Архаг стресстэй үеийн кортизол дааврын илүүдэл нь: Прогестерон дааврын ялгаруулалтыг бууруулан хүлээн авах рецептерүүдийг хаадаг.
  • Ксеноэстрогенууд буюу : Хуванцар сав, хувцас хэрэглэлд агуулагдах BPA болон фталат зэрэг химийн бодиснуудын молекул нь эстроген дааврыг дууриан биед хуурамч эстроген ялгаруулалтын дохиог өгдөг.
  • Архины хэт их хэрэглээ нь элгэнд ачаалал өгөн Эстроген дааврын бодисын солилцоог доголдуулан илүүдэл эстроген биенээс гадагшлах боломж хаагддаг.
  • Илүүдэл жин болон Таргалалт нь мөн эстроген дааврын илүүдэлд нөлөөлдөг.

Эстроген дааврын илүүдэлийн үед үүсэх шинж тэмдэгүүд:

  • Сарын тэмдэгийн үед цус их хэмжээгээр алдах
  • Хөх эмзэгших, эсвэл уйланхай үүсэх
  • PMS, PMDD
  • Фибройд буюу миома
  • Эндометриоз
  • Сарын тэмдэгийн үеийн мигрень
  • Сэтгэл хөдлөл тогтворгүй болох, олон давтамжтай
  • Сэтгэл гутрал эсвэл шалтгаангүйгээр уйлах
  • Сарын мөчлөгийн дунд үеийн өвдөлт
  • Тархины үйл ажиллагаа муудах мартах, төвлөрөхгүй байх

Эстроген дааврын дутагдалын үед:

  • Өндөр архаг стресс: кортизолын тогтвортой ялгарал бий болдог.
  • Хоололтын эмгэгүүд
  • Шим тэжээлийн дутагдал
  • Хэт их дасгал хөдөлгөөн, ялангуяа калори хасаж хийх үед
  • Дааврын жирэмслэлтээс хамгаалах эм

Шинж тэмдэгүүд:

  • Олигоменорой буюу сарын тэмдэг тогтмол бус , ховор ирэх
  • Аменорой буюу сарын тэмдэг 3 сар болон түүнээс дээш хугацаагаар ирэхгүй байх
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • Үтрээ хуурайших
  • Үе мөчөөр өвдөх
  • Арьс, нүд хуурайших
  • Сэтгэл гутрал
  • Мелазма ихсэх ялангуяа нүүр, гарын шуу, хүзүүнд бор хүрэн толбо үүсэх зэрэг шинж тэмдэгүүд үүсдэг.

Дааврын тэнцвэр гэдэг нь бие махбодийн нарийн уялдаа холбоотой тогтолцоог хадгалах тухай ойлголт бөгөөд дааврын тэнцвэрийг сэргээх нь богино хугацааны арга биш харин өдөр тутмын амьдралын хэв маяг, зөв хоололт, сэтгэл санааны төлвийг хамтад нь өөрчлөх урт хугацааны үйл явц юм. Бидний бие махбод үргэлж тэнцвэрийг эрэлхийлдэг учир бид зөв дадал зуршилтай болж чадвал даавар тогтвортой болж , эрүүл мэнд, сэтгэл санаа, гоо сайхан бүх түвшиндээ сайжирах юм.

© Holistic Hatna 2025 |