Би Хатнаа,Holistic health болон эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэр, гэдэсний эрүүл мэндийн коүч.Эмэгтэйчүүдэд дааврын тэнцвэр, гэдэсний эрүүл мэнд мөн холистик эрүүл амьдралын хэвмаягийг эзэмшихэд нь дэмжлэг болон ажилдаг.Би олон жилийн турш дааврын тогтворгүй байдлаас үүдсэн архаг ядаргаа, нойргүйдэл,хоолны дуршлаа алдах, сэтгэл зүйн тогтворгүй байдалтай нүүр тулж явсан.Өөрийн амьдралын хэмнэл, бодол санаа, мэдрэмж, дааврын тэнцвэрийг дэмжих хооллох арга барил зэрэгтээ анхаарч эхэлснээр эрүүл мэнд эрч хүчээ буцаан олж авсан.